Хөвсгөл аймагт “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийтийн цэнгээнт бүжгийн “Мөрөнгийн хавар-2026” улсын чанартай тэмцээн амралтын өдрүүдэд болж 10 аймаг болон Улаанбаатар хотын нийт 44 клубийн 800 гаруй тамирчид оролцлоо.
Нийтийн цэнгээнт бүжгийн урлагаар дамжуулан иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, илүүдэл жингүй иргэнийг эрүүл дадалд уриалах зорилготой бөгөөд энэ удаагийн тэмцээнийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа ивээн тэтгэн хамран ажилласан юм.
Тэмцээнд Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь аймаг болон Улаанбаатар хотын 5 клубээс тамирчид хүрэлцэн ирсэн нь илүү онцлог, өрсөлдөөнтэй боллоо гэдгийг ерөнхий шүүгч Н.Дэлгэрмаа хэллээ.

Тус аймагт нийтийн цэнгээнт бүжгийг түгээн дэлгэрүүлж, идэвхтэй хөдөлгөөн эрүүл мэндийг сурталчлах, иргэдийн эрүүл мэнд, гоо сайхны соёлыг дээшлүүлэх зорилготой бүжгийн 4 клуб, 2 холбоонд 1000 гаруй иргэн тогтмол бүжгийн спортоор хичээллэж байна.
Тэмцээний шилдгүүд улсын уралдаанд оролцох эрхтэй боллоо.



Б.Тамираа
| “Мөрөнгийн хавар-2026” тэмцээнд 800 гаруй тамирчид оролцлоо |
Сэтгэгдэл бичих