НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭХ НАМ, ЭВСЛҮҮДИЙГ 4 САРЫН 30-ААС БҮРТГЭНЭ
2018-05-28 11:25:54, 560

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Цагаан-Уул сумын аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Жаргалант, Ренчинлхүмбэ сумын ИТХ-ын төлөөлөгч нарыг сонгох нөхөн сонгуулийг 6 сарын 24-нд явуулах тогтоол гаргасан. "Тогтоолын дагуу аймгийн Сонгуулийн хороо байгуулагдсан бөгөөд нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх нам, бие даагч, эвслүүдийг энэ сарын 30-аас 5 хоногийн хугацаанд, нэр дэвшүүлсэн тухай баримт бичгийг аймгийн Сонгуулийн хороонд 5 сарын 7-ны өдөрт багтаан ирүүлэхийг мэдээлэв. Нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг 5 сарын 12-14-ний дотор шийдвэрлэж олон нийтэд танилцуулна" гэдгийг аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир мэдээллээ.
Сонгуулийг зохион байгуулах аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Х.Ган-Очир, нарийн бичгийн даргаар Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн С.Энхзаяа нар томилогдсон ажээ.



НӨХӨН СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭХ НАМ, ЭВСЛҮҮДИЙГ 4 САРЫН 30-ААС БҮРТГЭНЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0