Эрдэнэбулган сумын сургууль дотуур байрандаа цахим өрөөтэй болжээ
2024-01-10 15:03:53, 257

Хөвсгөл аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Эрдэнэбулган суманд ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж буй асуудлуудтай танилцаж зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байна.

Тус сумын  Ерөнхий боловсролын сургуульд 650 хүүхэд суралцаж дотуур байранд 77 хүүхэд амьдарч байна.

 

Дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сурч хөгжих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Цахим өрөөг их бүрэн тохижуулсан.

Нэг ээлжид 15 хүүхэд зэрэг үйлчлүүлэх боломжтой цахим өрөөнд сурагчид өдөрт 3-4 ээлжээр сууж даалгавраа хийж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг гэдгийг сургуулийн захирал П.Ариунсан хэлж байлаа.

Засаг дарга П.Лхагважаваар ахлуулсан ажлын хэсэг төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж орой иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийнэ.

Б.Тамираа

 

 

 

 

 

 

 



Эрдэнэбулган сумын сургууль дотуур байрандаа цахим өрөөтэй болжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-01-12 12:20:41
    ???????? ????? ???????: Улсын их хурлын сонгуульд Хишигмааг дэмжээрэй