Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг Улаанбаатар хотод ирэх сарын 6,7 –ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Хөвсгөл аймагт амьдрах таатай орчин, давуу тал, боломж нөхцөлийг Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгжид сурталчлан, нутагтаа ирж амьдрахыг урьсан шинэ боломж, шийдлүүдээ танилцуулна.
Мөн бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах, бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байгаа юм.
Энэ үеэр “Хөвсгөлийн ирээдүй” нээлттэй уулзалт, “Нээлттэй ажлын байр”-ны үзэсгэлэн, “Хөвсгөлөөр аялцгаая” үзвэр, мэдээлэл, “Хөвсгөлчүүд дайлж байна” амталгаат худалдаа, “Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулга, “Хөвсгөлийн цуурай” Хөвсгөл аймгийн зураач, урчуудын үзэсгэлэн, “Хөх сувдын орон” урлагийн тоглолт, “Хөвсгөл гоёл” үндэсний хувцасны загварын үзүүлбэр, “3X3” сагсан бөмбөгийн тэмцээн, номын үзэсгэлэн худалдаа зэрэг болно.
Б.Туяа
“Нээлттэй Хөвсгөл-2023” өдөрлөг Сүхбаатарын талбайд болно |
Сэтгэгдэл бичих