Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” төв 10, 14-р багийн иргэдэд үйлчилж эхэллээ
2023-08-31 15:15:48, 393

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын алслагдсан 10, 14-р багийн 10 мянга гаруй иргэдэд  төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Төрийн үйлчилгээний "Хурдан" төв нээлтээ хийлээ.

Тус төв нь иргэдэд төрийн 39 байгууллагын нийт 440 үйлчилгээг нэг цонхноос авах түргэн шуурхай, зардал чирэгдэлгүй хүргэх юм. 

Тус багийн иргэд хэрэгтэй төрийн үйлчилгээгээ авах гэж олон албан байгууллагын хаалга татаж, дунджаар 3-5  цагийг зарцуулдаг байсан  байна. Хурдан төв ажиллаж эхэлснээр хүссэн хэдэн ч төрлийн үйлчилгээг 10-15 минутын дотор нэг цонхноос авах боломж бүрдэж байгаа ажээ.

Б.Ганаа



Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” төв 10, 14-р багийн иргэдэд үйлчилж эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0