Хөвсгөл аймгийн Арбулаг суманд байгалийн гэнэтийн аюулт үзэгдэлт буюу үер болсны улмаас гэргүй болсон зургаан өрхөд гэр олголоо.

Тодруулбал Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваа, тус сумын 6 дугаар багийн малчин Ч.Жавхлантөгс тус бүр 1 өрхөд, тус сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Монгол ОУБ-тай хамтран 4-н өрхөд нийт 6 гэрийг хүлээлгэн өглөө.

Арбулаг суманд 7-р сарын 10-ны орой хүчтэй аадар бороо орсны улмаас сумын төв дундуур ихээхэн хэмжээний ус урсаж 6 гэр, 35 байшин нийт 41 өрх усанд автаж, 10 өрхийн 920 гаруй бог мал үерт хорогдсон ажээ.
Б.Ганаа
| Үерийн улмаас орон гэргүй болсон 6 өрхөд гэр олголоо |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих