Монгол Улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн хүрээнд орон нутгийн 8 чиглэлд эхэлж буй МИАТ компанийн анхны нислэг өнөө өглөө Мөрөн нисэх буудалд амжилттай үйлдэгдлээ.

Тус нислэг үйлдэгдэж эхэлсээр алслагдсан бүс нутгийн ард иргэд 40-70 хувийн буюу 2-2,5 дахин хямдралтай үнээр ая тухтай зорчих боломж бүрдэж байгаагаас гадна дотоод, гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Он гарсаар Хөвсгөл нуурыг зорин Хөх сувд мөсний баяр, Цаа цасны баяр зэрэг үйл ажиллагааг үзэхээр 50 гаруй мянган аялагч иргэд ирсэн байна.
Сүүлийн жилүүдэд хоймор нутагт ирэх аялагчдын тоо эрс өсөж байгаа бөгөөд өнгөрсөн онд дотоодын 107000, гадаадын 26000 жуулчин иржээ.
.jpg)
“МИАТ” компанийн хувьд 2008 онд зогсоогоод байсан орон нутгийн нислэгээ дахин 15 жилийн дараа сэргээснээр Хөвсгөл аймгийг зорих гадаадын иргэд ая тухтай зорчих боломж бүрдэж байгаа юм.
Б.Ганаа
| МИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин эхлүүллээ |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих