Цагаан чулуутын овоог энэ сарын 19-нд тахина
2023-06-15 11:38:34, 757

Хөвсгөл аймгийн ИТХ-аас Арбулаг сумын Цагаан чулуутын овоог арга  энэ сарын 19-ны өдөр тахих шийдвэр гаргажээ.

Тус  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны хуралдаанаар Арбулаг сумын Цагаан чулуутын овоог аймгийн тахилгатай овоо болгож 4 жилд нэг удаа хүндэтгэл үзүүлж, тахиж байхаар тогтоол гаргасан байдаг.

 Хотгойдын Шадар ван Чингүнжав 1757 онд Манж нарт баригдаж, түүнийг Бээжинд аваачиж цаазлахад, нутгийн иргэд нууцаар эрхий хурууг нь цавчин эх нутагт нь авчирч, хадганд боон, мөнгөн хайрцагт хийж, буу сэлмэний хамт овооны газар ухан булж оршуулан дээр нь Цагаан чулуутын овоог 1760 оны үед босгосон гэдэг домог яриа байдаг.

 Түүнээс хойш Хөвсгөл аймагт төдийгүй Монголдоо хамгийн томд тооцогддог тус овоог Хөвсгөлчүүд  тахин, шүтсээр ирсэн түүхтэй юм.

Б.Тамир 

 

 



Цагаан чулуутын овоог энэ сарын 19-нд тахина

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0