Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит бус 19-р хуралдаанаар П.Лхагважавыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж МУ-ын Ерөнхий сайдад уламжилсан.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ П. Лхагважавыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон байна.
Тус захирамжийг аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг танилцуулж, аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар тамга, тэмдгийг гардуулан өглөө.
П. Лхагважав нь 1970 онд Цэцэрлэг суманд төрсөн. 1987-1989 онд Дархан хотын Усны аж ахуйн техникум төгсөж 1989-1991 онд Дорноговь аймгийн Зүүнбаянд цэргийн алба хаасан.
1991-1993 онд Хөдөө аж ахуйн коллежийг Усжуулалтын ажлын механикжуулагч мэргэжлээр, 1993-1995 онд ХАА-н дээд сургуулийг Агромелиорацийн инженер мэргэжлээр суралцаж төгссөн.
1995-1997 онд Цэцэрлэг сумын Рэнчинжугнай компанийн дэд захирал, 1997-2000 онд Цэцэрлэг сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, 2001-2004 онд Хөвсгөл аймгийн АН-ын улс төрийн ажилтан
2004-2016 онд Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар 12 жил ажилласан
2017-2023 онд АН-ын ХЭГ-ын дарга
2021 оноос Хөвсгөл Ус суваг ХХК-ийн гүйцэтгэх захирал
2004-2008 онд аймгийн ИТХ-д төлөөлөгч, АН-ын олонхын бүлгийн дарга
2020-2024 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн намын хорооны гишүүн, тэргүүлэгчээр тус тус сонгогдон ажиллаж байсан юм.
Б.Туяа
П.Лхагважав Засаг даргаар томилогдлоо |
Сэтгэгдэл бичих