УИХ-ын гишүүн БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн санаачилгаар “ Мөрөндөө сайхан амьдарцгаая” хөтөлбөр хэрэгжиж байна.
“Мөрөндөө сайхан амьдарцгаая” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын гэр хорооллын айл өрхүүдийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, өөрсдийнх нь оролцоотой тохилог, эко орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, шинэ санал санаачилгыг дэмжих, идэвх санаачилгатай амьдрах орчноо сайжруулсан айл өрхийг урамшуулах зорилгоор “Тохилог хашаа, ногоон орчин” уралдааныг зарласан байна.
Уралдаан Мөрөн сумын 14 багийн айл өрхийн хүрээнд ирэх 9 сар хүртэл үргэлжилнэ.
“Тохилог хашаа, ногоон орчин ” уралдаад оролцох өрхүүд хашаандаа явган хүний зам, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, спорт тоглоомын талбай, сүүдрэвч, сандал зэргийг хийнэ.
Шинээр ногоон байгууламж бий болгон хашааны хаалга, гадна үзэмжийг сайжруулсан байх, хаягжилт, хашааны гэрэлтүүлэг, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай байх юм.
Мөн хог хаягдлыг ангилан ялгах хогийн сав байршуулж өрхийн аж ахуй буюу төмс хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тариалсан байх шаардлагатай ажээ.
Б.Ганаа
Тохилог хашаа, ногоон орчин бүрдүүлсэн айл, өрхүүдийг 31 сая төгрөгөөр шагнаж урамшуулна |
Сэтгэгдэл бичих