БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ амралтын өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр БОАЖЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн байгалийн цогцолбор газарт баригдаж буй замын ажилтай танилцлаа.
Тус ажлын өнгөрсөн оны гүйцэтгэл 75 хувьтай байна. Энэ оны 7 дугаар сард Хатгал - Жанхай - Тойлогт чиглэлийн 2 км, Хатгал- Хүзүүвчийн шил - Ашихай чиглэлийн 5,5 км замыг ашиглалтад оруулна гэдгийг төслийн гүйцэтгэгч хэлж байлаа.
Тус төслийн хүрээнд Хатгалын төв замыг Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн авто замтай холбох 2 км хатуу хучилттай авто зам барих, Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4 км хатуу хучилттай авто зам барих юм байна.
Мөн Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км хатуу хучилттай авто зам барих, Хатгал орчмын 7 байршилд авто зогсоол барьж, Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 2 чиглэлд явган болон морин аяллын жим тохижуулах ажээ.
Хөвсгөл нуурын эрэг орчмын цэвдгийг хамгаалах технологийн шийдэл бүхий автозамыг ашиглалтад оруулснаар Хөвсгөл нуурын эрэг орчмын тоосжилтыг бууруулах, жуулчдын тав тухтай зорчих боломжийг бүрдүүлэх, аялал жуулчлалаас оруулах эдийн засгийн үр өгөөж нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой юм.
Б.Ганаа
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт баригдаж буй хатуу хучилттай замын эхний хэсэг ирэх 7 сард ашиглалтад орно |
|
Сэтгэгдэл бичих