Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч доктор профессор Б.Чимид агсны нэрэмжит Үндсэн хуулийн цогцолборын шавыг тавилаа.

Б.Чимид нь Монгол улсад хууль зүйн албыг хөгжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, төрийн ардчилсан шинэ тогтолцоог бүрдүүлж хэвшүүлэх, шинэ ардчилсан Үндсэн хуулийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулж, ардчилсан Үндсэн хуулийг батлахад эхийг баригчаар ажилласан бөгөөд 1992 онд Монгол Улсын гавьяат хуульч цол олгож байжээ.
Тус арга хэмжээнд Чимид сангийн тэргүүн Ч.Сайнсанаа болон аймаг орон нутгийн удирдлагууд, Иргэдийн хурлын төлөөлөгч нар оролцлоо. Цогцолборын зураг төсөв, санхүүжилтийг Чимид сан бүрэн хариуцах ажээ.
Б.Ганаа
| Үндсэн хуулийн цогцолборын шав тавилаа |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих