Архивын тасгийн тоног төхөөрөмж бүрэн шинэчлэгдлээ
2022-11-15 12:38:55, 412
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар Хууль, эрх зүйн хэлтсээс төрийн байгууллагаас үйлчилгээ авахад иргэдэд учрах хүндрэл бэрхшээл, ажлын уялдаагүй, зөрчилтэй, хийдэл, давхардал, үйлчилгээний тодорхойгүй, ойлгомжгүй байдлыг бууруулах, олон үе шат дамжлагыг багасгах зорилгоор “Үйлчилгээгээ хялбаршуулъя” аяныг  өрнүүлж байна.
Аяны хүрээнд аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын дагуу  2017 оноос хойш шинэчлэгдээгүй байсан  Архивын тасгийн болон албан хаагчдын тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилсэн байна. 
Архивын тасгийн тоног төхөөрөмж бүрэн шинэчлэгдсэнээр  1931 оноос хойш хадгалагдаж байгаа аймгийн төв архив, архивын сан хөмрөг үүсгэгч байгууллагуудын баримт, материалыг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх төдийгүй албан хаагчийн ажлыг хөнгөвчлөхийн зэрэгцээ иргэдэд үзүүлэх архивын үйлчилгээг шуурхай хүргэхэд чухал ач холбогдолтой юм. 
Архивын тасаг нь 8 төрлийн үйлчилгээг  жилд дунджаар 2700  иргэнд хүргэн  ажиллаж байна.  
 Мөн “Үйлчилгээгээ хялбаршуулъя” аянд нэгдэж, архивын үйлчилгээний хураамжийг төлөхийн тулд иргэд заавал банканд өөрийн биеэр очиж, оочирлож тушаадаг байсан үйлчилгээг хялбаршуулах зорилгоор архивын байранд “банкны посс машин”-ыг ажиллуулснаар иргэд банкны картаараа газар дээр нь хураамжийг төлж, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлжээ. 
Б.Ганаа


Архивын тасгийн тоног төхөөрөмж бүрэн шинэчлэгдлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0