“Үйлчилгээгээ хялбаршуулъя” аян эхэллээ
2022-09-22 00:00:00, 338

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар Хууль, эрх зүйн хэлтсээс төрийн байгууллагаас үйлчилгээ авахад иргэдэд учрах хүндрэл бэрхшээл, ажлын уялдаагүй, зөрчилтэй, хийдэл, давхардал, үйлчилгээний тодорхойгүй, ойлгомжгүй байдлыг бууруулах, олон үе шат дамжлагыг багасгах зорилгоор “Үйлчилгээгээ хялбаршуулъя” аяныг  эхлүүллээ.

Аяны хүрээнд албан хаагчдын ажил үүргийн хуваарийг тодорхой болгох, харилцааны соёл, үйлчилгээний ур чадварыг сайжруулах, үйл ажиллагаа, шийдвэрийн ил тод, нээлттэй байдал, хариуцлагатай нэг цонхны мэдээллийн урсгалыг нэвтрүүлэх юм байна. Мөн  үйлчилгээ авах, хүргэх ажиллагаандаа дотоод хяналт, хариуцлагын механизмыг шинээр бий болгох, үйлчилгээний тав тухтай орчныг бүрдүүлэх аж.Аян төрийн захиргааны байгууллагуудын дунд энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. 
Б.Ганаа


“Үйлчилгээгээ хялбаршуулъя” аян эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0