Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан улсын комисс Геологийн уулзвараас Хилэнтийн гүүр чиглэлийн 1,6 км хатуу хучилттай авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг ашиглалтад хүлээн авлаа.
Тус авто замын 860 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2021-2022 онд шийдвэрлэж замыг барьж дууссан бөгөөд ирэх онд үргэлжлүүлэн 1,5км авто замыг хатуу хучилттай болгох юм.Хилэнтийн гүүр чиглэлийн авто замын гүйцэтгэгчээр “Хүслэнт бүтээмж” ХХК ажиллаж улсын комисст хүлээлгэн өглөө. Тухайн авто зам ашиглалтад орсноор Мөрөн сумын тоосжилт багасаж, иргэдийн амьдрах таатай орчин бүрдэж байгааг аймаг, орон нутгийн удирдлагууд энэ үеэр онцолж байлаа.
Хилэнтийн гүүр чиглэлийн 1,6 км хатуу хучилттай замыг улсын комисс хүлээн авлаа |
Сэтгэгдэл бичих