Хөвсгөл аймаг 2022 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлалаа
2022-03-28 16:06:57, 343

Хөвсгөл аймагт өнөөдөр “Удирдах ажилтны ажилтны зөвлөгөөн”  болж 200 орчим төлөөлөгчид оролцож байна. Энэ үеэр  2022 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” нэрлэсэн жил болгон зарлалаа. Тус аймгийн нийт хүн амын 67,6 хувь нь хөдөлмөрийн насны иргэд юм. Хөдөлмөрийн насны иргэдийн 60 хувь   нь эдийн засгийн идэвхтэй хүн ам, 40 хувийг  ажиллах хүчнээс гадуурх хүн ам эзэлж байна. Ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн 52.9 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 10.3 хувь нь худалдаа үйлчилгээний салбарт, 3,2 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид байна. Өнгөрсөн онд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн судалгааг зохион байгуулж, судалгаанд үндэслэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр  энэ оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалаа.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэн зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажилгүйдэл, ядуурлын түвшинг бууруулах зорилго тавиад байна. Үүний  үр дүнд  4000-аас доошгүй түр болон байнгын ажлын байрыг бий болгож, 20-оос доошгүй бичил үйлдвэрлэлийг шинээр байгуулж, 24 суманд хоршоо, нөхөрлөлийг дэмжсэнээр ядуурлын түвшинг 0,5 пунктээр, ажилгүйдлийн түвшинг 2  пунктээр бууруулж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшинг 5 хувиар  өсгөхийг зорьж байгаа ажээ.

Б.Ганаа



Хөвсгөл аймаг 2022 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0