“Хөх сувд-2022” мөсний баярыг энэ жил 20 дахь жилдээ “Цэнгэгээс цэнгэг, цэврээс цэвэр” уриан дор зохион байгуулна.
Хөвсгөл нуур Монгол орны цэвэр усны хамгийн гол нөөц бөгөөд стратегийн бүтээгдэхүүнд ордог. Монгол орны гадаргын усны нөөцийн 93 хувь нь Хөвсгөл нуурын ус юм. Дэлхийн цэнгэг усны бараг нэг хувьтай тэнцдэг байна. Мөсний баяр 3-р сарын 3-4-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойн урд Хайчийн аманд болно. Энэ жилийн хувьд аймаг орон нутгийн онцлог ёс заншлыг харуулсан урлагийн тоглолт, тэмцээн наадам болох бөгөөд “Хөх сувдын орон” үдшийн шоу тоглолтыг мөсөн хотхонд, Хаан их сарьдаг хатан далай ээжээ хүндэтгэж бөөгийн тахилга, ёслолыг нуурын эрэг дээрх тусгай бэлтгэсэн талбайд хийх ажээ.
Мөсний баярыг “Цэнгэгээс цэнгэг, цэврээс цэвэр” уриан дор зохион байгуулна |
Сэтгэгдэл бичих