Хөвсгөл аймагт Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаан болж Үндсэн хууль батлалцаж явсан ахмадуудад хүндэтгэл үзүүлэв. Тус аймгаас АИХ-ын 25 депутат энэхүү хуулийг батлалцаж байснаас эдүгээ 10 депутат орон нутагтаа ажиллаж амьдарч байна.
“Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 30 жилийн ой тохиож байна. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан ба эхний гурван хууль намч хандлага, марксист үзэл суртлыг баримталж байв. Харин 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг” гэдгийг ахмадууд энэ үеэр онцолж байлаа.
Б.Ганаа
Үндсэн хууль батлалцаж явсан ахмадуудад хүндэтгэл үзүүлэв |
Сэтгэгдэл бичих