Хөвсгөл ааймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Соёл–Олон ястны өв“ хөтөлбөрийн хүрээнд соёлын салбарт техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийлээ.Хөгжимт драмын театрт өсгөгч, микрофон, хөгжим бүхий 40 сая төгрөгийн үнэлгээ бүхий дууны техник, тоног төхөөрөмжийг аймгийн ИТХ-ын дарга Г. Мөнгөнхуяг, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Ганбаатар нар хүлээлгэн өглөө. Тус театрт “Энэ онд нийт 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болсноор ард иргэддээ соёл урлагийн үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэх боломж бүрдэж байна” гэдгийг Хөгжимт драмын театрын дарга МУСТА О.Баянмөнх хэлж байлаа.
Б.Ганаа
Соёлын салбарт техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийлээ |
|
Сэтгэгдэл бичих