Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч, Дотоодын шилжилт хөдөлгөөний ажлын хэсгийн ахлагч М.Хуягбаатар НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн менежер Виктор Лунтенког хүлээн авч уулзлаа.

Хөвсгөл аймаг бусад аймгуудтай харьцуулахад аймаг доторх шилжилт хөдөлгөөн харьцангуй өндөр аймагт тооцогджээ. Тодруулбал жилд дунджаар 30 гаруй мянган иргэд сум хооронд, сумаас аймагт шилжилт хийдэг судалгаа гарсан байна. Xарин Улаанбаатар хотоос жилд дунджаар албан ёсны бүртгэлтэй 700-800 орчим иргэд шилжин ирдэг бол коронавируст халдварын нөxцөл байдлаас шалтгаалаад зөвxөн Xатгал суманд 1000 гаруй иргэд түр хугацаагаар шилжин ирж амьдарч байгаа гэнэ.
Тус уулзалтаар шилжилт, хөдөлгөөний талаар авч хэрэгжүүлэх хөтөлбөрийг илүү нарийвчлан боловсруулах, судалгаа хийх, иргэдийн аюулгүй байдал, эрхийн асуудал дээр анхаарал хандуулан хамтран ажиллах талаар санал солилцлоо.
| Хөвсгөлд Улаанбаатар хотоос жилд дунджаар 700-800 орчим иргэд шилжин ирдэг |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих