Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна
2021-09-18 22:00:54, 549

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр халдвар, хамгааллын дэглэм дор аймгийн удирдлагууд болон ГХБХБГ-ын ажилтан албан хаагчидтай, салбарын мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагуудын  төлөөллүүдтэй уулзлаа. 

Тус  аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 74, гадны зээл тусламжаар 12, орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгө оруулалтаар 102, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 516 айлын  орон сууц гэсэн  найман төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа юм. Уулзалтын үеэр  энэ жил бороо хур их байсан учраас  зам давааны улмаас  алслагдсан сум, багт барилгын материал хүргэх асуудал хүндрэлтэй байлаа.  Мөн барилгын материалын үнийн өсөлтөд анхаараач, газар хөдлөлтийн улмаас зарим байшин барилга  ан цав суусан,  газар хөдлөлийн бичил мужлалын зураглал хийх шаардлагатай байна гэдгийг орон нутгийн удирдлагууд хэлж байлаа.

Б.Ганаа



Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Хөвсгөл аймагт ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0