Харшлын эсрэг “Шарилжгүй Мөрөн” аяныг зарлалаа
2021-07-24 13:07:52, 1102

Мөрөн сумын ЗДТГ, Хот тохижуулах үйлчилгээний төв хамтран сумын нутаг дэвсгэрт шарилж төрлийн ургамал их ургаж байгаатай холбогдуулан эрүүл орчинд аж төрөх зорилтын хүрээнд айл өрх, аж ахуйн нэгж байгууллага ойр орчныхоо 50 хүртэлх метр газрын шарилжийг зулгаан зайлуулах  “Шарилжгүй Мөрөн” аяныг  зарлалаа. 

Иргэд болон байгууллага ойр орчмын шарилжийг зулгааснаар эрүүл орчинд аж төрөх боломж олдох төдийгүй шарилжаас үүдэлтэй харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой гэнэ. Хөл газрын ургамал буюу шарилжны тоосжилт нь харшил үүсгэх, өдөөх хүчтэй нөлөөтэй өвөрмөц тоосжилттой байдаг тул тоосжилтыг хязгаарлах гол арга нь таналт тайралт хийх явдал юм.Харшлын шалтгаант ургамлууд цэцэглэж, дохиурын тоос нь агаарт хэт их дэгдсэнээр үр нь газарт унаж дахин ургах нөхцөл бүрддэг тул цэцэглэхээс өмнө тайралт хийснээр дараагийн жил бага ургах, харшлаас сэргийлэх ач холбогдолтой. Хадалт, тайралт 2-3 жил дараалан хийснээр шарилж, луулийн төрлийн ургамал багасаж, цаашид олон наст өвслөг ургамал нэмэгдэж ургах нөхцөл бүрддэг ажээ.

Б.Туяа 

 



Харшлын эсрэг “Шарилжгүй Мөрөн” аяныг зарлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-24 14:22:27
    ?????? ????: Аудитын дарга О,Ганболд гэдэг хүн хүнээс мөнгө нэхээл байдаг хүн байваа хоё,торилцоё гэж Отгончимэг эгчид хэлүүлсэн хоё,
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-07-24 14:09:02
    ?????????? ????? ??? ???: Хашааныхаа шарилж төөгаад О,Ганболд даргаар ачуулахаас биш,Аудитын дарга маань дуудахад гүйгааль ирдийм хоё,дуулгавартай гэж яана,мөнгөнд дуртай хүн бишөөдаа,,,