Хөвсгөл аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Мөнгөн-Эрдэнэ томилогдлоо. Түүний дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
Б.Мөнгөн-Эрдэнэ 1986 онд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн.Социологич, багш мэргэжилтэй. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг.
Боловсрол:
1994-1998 онд Жаргалант сумын 10 жилийн дунд сургууль
1998-2004 он Мөрөн сумын МГС-тай 3 жилийн дунд сургууль
2004-2008 он МУИС Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль
2014 он Удирдлагын академи, Төрийн удирдлага
Мэргэшүүлэх сургалт:
2009 он Герман улсын Конрад Аденауэр сан- Улс төрийн боловсрол
2013 он Япон улсын Жайка олон улсын байгууллагын Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийн хөгжил
Ажил эрхлэлт:
2006-2008 он Монголын Сант Марал санд судалгааны ажилтан
2008-2013 он Улс төрийн боловсролын Академийн багш, судлаач
2013-2016 он Хөвсгөл аймгийн Хөдөлмөрийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
2016 оноос Ойн мэргэжлийн Денс форист ххк гүйцэтгэх захирал
2019 оноос Эрхэм тусч хүү ТББ-ын гүйцэтгэх захирал
Сонгуульт ажил:
2014-2018 он Хөвсгөл аймгийн Залуучуудын холбооны тэргүүн
2016 оноос Хөвсгөл аймгийн АЗХ-ны тэргүүлэгч гишүүн
2015 оноос Хоймор хийморь клубийн зохицуулах зөвлөлийн гишүүн
2017 оноос Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дэд дарга
2017 оноос Ногоон суварга сангийн хяналтын зөвлөлийн гишүүн
Шагнал:
МИДСК-ын Оюутны алдар медаль
Ардчилсан Залуучуудын холбооны Тэргүүний залуу медаль
Монголын Залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар медаль
АЗДТГ-ын Жуух бичиг
Ардчилсан нам Эрх чөлөөний одон
Мөрөн хотын Хүндэт тэмдгээр тус тус шагнагдсан.
Хобби: Сагсан бөмбөг тоглох, явган аялал, ном унших
Хэлэх дуртай үг: Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов
Дургүй зүйл: Зусарч бялдууч зан
Сэтгүүлч Б.Гантуяа
Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Мөнгөн-Эрдэнэ томилогдлоо |