Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн 1, 2, 5, 9, 11 дүгээр ангийн сурагчдад сурлагын хоцрогдол арилгах, агуулга нөхөх давтлага хичээлийг 3 дугаар сарын 1-ний өдрөөс халдвар хамгааллын дэглэмийг баримтлан эхлүүлэхээр боллоо гэдгийг Шуурхай штабын дарга М.Хуягбаатар мэдээллээ.
Тус аймгийн хэмжээнд 12-р ангийг төгсөх 1560 хүүхдэд өгч байгаа давтлага хичээл үргэлжлэн орно. Харин цэцэрлэг болон бусад ангийн хичээл хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. Танхимын сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан сургуулийн ойр орчим, анги танхимын ариутгал халдваргүйтгэлийг бүрэн хийж, сургалтын үйл ажиллагаанд баримтлах халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллахыг аймгийн БСУГ-ын дарга Ц.Ганзоригт үүрэг болгожээ.
Б.Ганаа
| Сурлагын хоцрогдол арилгах давтлага 3 дугаар сарын 1-нээс эхэлнэ |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08