Төрийн албаны салбар зөвлөлийн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлөөс өнөөдөр цэцэрлэгийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг зарлав. Тодруулбал тус аймгийн Мөрөн сумын 5-р цэцэрлэгийн эрхлэгч, Мөрөн сумын 9-р цэцэрлэгийн эрхлэгч, Рэнчинлхүмбэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Цагаан-Уул сумын 2-р цэцэрлэгийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг тус тус олон нийтэд мэдээллээ. Сонгон шалгаруулалтад оролцох иргэд дараах болзол, шаардлагыг хангасан байх шаардлагатай. Үүнд Монгол Улсын иргэн байх, эрүүгийн хуульд заасан авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, ссэтгэцийн өвчин, эмгэггүй, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх, “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам” болон шаардлага, зөвлөмжтэй танилцсан байхыг анхааруулж байв. Шалгалт зохион байгуулах комисс Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг энэ сарын 27-ны өдөр khuvsgul-tu@csc.gov.mn хаягаар цахимаар хүлээн авч шалгалтыг 10 сарын 29-нд зохион байгуулах ажээ.
Б.Ганаа
Хөвсгөл аймагт цэцэрлэгийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг зарлав |
Сэтгэгдэл бичих