Мөрөн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Хуралдаанаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 2020 оны ээлжит 8 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-ын анхдугаар хуралдаан товлон зарлах, Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвийн төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэв. Мөрөн сумын ИТХ-ын анхдугаар хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар болов. Харин Хот тохижилт үйлчилгээний төвийн төлөөлөн удирдах зөвлөлийг 6 хүний бүрэлдэхүүнтэй баталж удирдах зөвлөлийн хурлыг энэ сард багтаан хуралдуулахаар шийдвэрлэлээ.
Б.Туяа
Мөрөн сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан энэ сарын 30-нд болно |
|
Сэтгэгдэл бичих