Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 7 дахь удаагийн бүрэн эрхийн отгон хурал өнөөдөр болж 2020 оны аймаг, сумын ИТХ-ыг сонгох сонгуулийн үр дүнд бий болох ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг зарлалаа.
Хуралдаанаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 4 -ны өдрийн 10 цагт Мөрөн сумын төвд хуралдуулах тогтоолыг гаргав. Анхны хуралдаанаар аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, аймгийн ИТХ-ын хуралдааны дэг батлах тухай, аймгийн ИТХ-ын даргыг сонгож батлах тухай, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийн сонгож батлах тухай, аймгийн ИТХ-ын хороо байгуулж, бүрэлдэхүүнийг батлах тухай, хороодын ажиллах журам батлах тухай, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэж батлах ажээ.
Б.Гантуяа
| Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг зарлав |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих