Төрийн албан хаагчид иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргаж байгаагүй
2020-09-12 20:52:46, 725

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Л.Ганболд  “Аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна. Мөрөн сумын авто замын засварын ажил эхэлсэн. Тендер шалгаруулалтын явц,  гүйцэтгэгч  компани бутлуур болон асфальтын үйлдвэрээ ашиглалтад оруулах бэлтгэл ажил хангах зэргээс шалтгаалж  засварын ажил оройтсон, энэ тухай холбогдох байгууллагын мэдээ мэдээллийг удаа дараа иргэддээ хүргэсэн. Мөн сүүлийн үед аймгийн Засаг даргын нэр хүндэд халдсан мэдээлэл цахим сүлжээгээр олон нийтэд хүрч байна  Энэ нь орон нутгийн сонгууль дөхсөнтэй холбоотой байх. Аливаа худал гүтгэлэг, санаатайгаар мушгин гуйвуулах зэргээс  шантрахгүй. Би Хөвсгөл нутгийнхаа хөгжлийн төлөө нутгийн иргэдийнхээ эрх ашгийг дээдлэн  УИХ, Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллах болно гэдгийг хэлж байлаа. Мөн энэ үеэр сэтгүүлчид МҮОНТ-ээр гарсан “Хөвсгөл нуур орчмын хууль бус газар олголт “ нэвтрүүлгийн талаар тодруулахад  Засаг дарга Л.Ганболд  "МҮОНТ-ийн эрэн сурвалжлах баг орон нутагт ажиллах үеэр мэдээлэл авсан. Гэхдээ нэвтрүүлэг дээрээ яриаг бүрэн эхээр оруулаагүй зөвхөн нэг хэсгийг авч эвлүүлэн олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгсөн учраас МҮОНРТ-ийн захиралд албан ёсоор хандсан.Тэрбээр  Бид орон нутгийн иргэд, малчид, тариаланчдынхаа эрх ашгийг дээдлэн ажиллаж ирсэн гэв. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Засаг дарга болон төрийн албан хаагчид хоймор нутгийнхаа иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргаж байгаагүй" гэдгийг онцолж байлаа.

Б.Гантуяа 



Төрийн албан хаагчид иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргаж байгаагүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0