Өнөөдөр Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Хөвсгөл аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс Мөрөн сумын Гандандаржайлан хийдтэй хамтран хэлмэгдэгсэд болон түүний үр хүүхэд, төрөл төрөгсдөд зориулан Их манал, Ганжуур Данжуур хуруулан буян үйлдэж байна.Тус аймгийн хэмжээнд 2019 оноос хойш өнөөдрийн байдлаар 40 сая төгрөгийг 13 хүнд, 80 сая төгрөгийг 23 хүнд нийт 2 тэрбум 360 сая төгрөгийн нөхөх олговрыг олгосон гэдгийг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Ц.Гончиг хэлж байлаа.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах,тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулинд 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд болон өргөж авсан хүүхэд амьд сэрүүн байгаа бол 40-80 сая төгрөгийн нөхөх олговор авах боломжтой болсон аж.
Б.Гантуяа
Хоёр тэрбум гаруй төгрөгийн нөхөх олговор олгожээ |
|
Сэтгэгдэл бичих