Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хилэнтийн гүүр хүртэлх авто замыг хатуу хучилттай болгоно. Авто замын мастер төлөвлөгөөний дагуу Мөрөн сумын Хөвсгөл Геологийн байрнаас урагш Дулааны станц хүртэлх 1,6 км улсын чанартай авто замд аймгийн авто замын сангаас хөрөнгө гаргаж энэ жил асфальтан хучилттай болгох гэнэ. Хилэнтийн гүүр хүртэлх замыг улсын төсвийн хөрөнгөөр асфальтан болгох саналыг холбогдох байгууллагуудад аймаг орон нутгийн зүгээс удаа дараа хүргүүлсэн боловч шийдэгдээгүй өнөөдрийг хүрчээ. Иймээс энэ жил аймгийн авто замын хөрөнгөнөөс тавьж ажлыг эхлүүлж байгаа ажээ.
Б.Ганаа
Хилэнтийн гүүр чиглэлийн авто замын 1,6 км-ыг энэ жил хатуу хучилттай болгоно |
Сэтгэгдэл бичих