Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас иргэдийг аялал зугаалгаар явахдаа баталгаат зам гүүрээр гарах, цаг агаарын мэдээг харж аялал зугаалгаар явахыг анхааруулан сэрэмжлүүлж байна. Иргэд аадар борооны улмаас усанд боогдох амь амь насаа алдах тохиолдол гарсаар байгаа гэнэ. Тухайлбал Улаан-Уул сумын Шивлэг багийн Бэлтэсийн-Ам гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т тус багийн Бөштигийн рашаанаас Улаан-Уул сумын чиглэлд Ланд крузер-80 загварын автомашинаар зорчиж явсан иргэд автомашинтайгаа Бэлтэсийн голын усанд урссан байна. Тус машинд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат 6 иргэн зорчиж явсан гэнэ. Өнөөдрийн байдлаар 4 иргэн сураггүй байгаа бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн, хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд өглөөний 04 цагаас эхлэн Бэлтэс голын дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа ажээ.
Б.Ганаа
| Бэлтэс голын дагуу 4 иргэнийг эрэн хайж байна |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих