Ардын хувьсгалын 99, Хөвсгөл аймаг байгуулсны 89 жилийн ойн их баяр наадам 7 дугаар сарын 11-12-ний өдөр болно. Энэ үеэр Мөрөн сумын морь барианы талбайд 30, наадмын талбайд 30 нийт 60 гэрт хоолны үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгоно. Мөн аймгийн баяр наадмын комисс хуралдаж хүнс, барааны бүтээгдэхүүн, тоглоом зэргийн үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгохоор болжээ. Өнгөрсөн жил нийтийн хоолны үйлчилгээ явуулах аж ахуйн нэгж иргэн бүр 100,000 төгрөгийн зөвшөөрөл авч байсан бол энэ жил коронавирүсний халдварын улмаас зөвшөөрлийн үнийг тодорхой хэмжээнд бууруулсан байна. Тодруулбал хоолны үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж 50,000, иргэн 20,000, худалдаа үйлчилгээний 1 метр кв талбай 7500 төгрөг төлөх ажээ.
Б.Ганаа
| Хоолны үйлчилгээ явуулах 60 гэрт зөвшөөрөл олгоно |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих