Хөнгөлөлттэй эмийн жорыг цахимаар бичнэ
2020-02-28 14:09:52, 839

Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос шинэ төрлийн коронавирүсний халдвараас сэргийлэх зорилгоор шуурхай штабыг байгуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс  иргэдийг олноор цуглахыг хориглосонтой холбогдуулан хөнгөлөлттэй эмийн  жорыг цахимаар бичих ажлыг ирэх даваа гарагаас эхлэн хэрэгжүүлэх гэнэ.

 Иргэд хөнгөлөлттэй эм авахдаа өрхийн эмнэлэг орох шаардлагагүй цахимаар бичүүлэх боломжийг бүрдүүлснээр коронавирүсний халдвараас  сэргийлэх, Зүтгэл итгэл санаачилгыг дэмжих нэрлэсэн жилийн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зэрэг зорилготой гэдгийг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Юмжирдулам  хэлж байлаа.

Б.Туяа 

 

 



Хөнгөлөлттэй эмийн жорыг цахимаар бичнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-28 14:38:20
    Tuvshintugs: Eruul mendiin daatgaliin tasag bolon sum urhiin eruul mendiin tuvuud hamtran ajillaj bgaag durdah ni zuitei
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-28 14:38:18
    Tuvshintugs: Eruul mendiin daatgaliin tasag bolon sum urhiin eruul mendiin tuvuud hamtran ajillaj bgaag durdah ni zuitei
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-28 14:38:17
    Tuvshintugs: Eruul mendiin daatgaliin tasag bolon sum urhiin eruul mendiin tuvuud hamtran ajillaj bgaag durdah ni zuitei