Хөвсгөл аймгийн Мэдээлэл холбоо сүлжээ компанийн хамт олон Мөрөн сумын 12 цэгт хамгийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий 40 камерыг суурилуулжээ. Тус камеруудаас 26 ширхэг чиглэлийн, 12 ширхэг 360 градус эргэдэг, 2 ширхэг дугаар танигч камер суурилуулжээ. Хамгийн сүүлийн үеийн камерууд нь системийн тухайд видеог сүлжээгээр дамжих ачаалал болон хадгалах ,ухаалаг IR технологи болон зураг шинжлэх техниктэй, сануулах функцтэй төдийгүй IR67 болон IK19 стандарт бүхий гадна орчны тоосжилт болон усны хамгаалалттай, давхар голтой кабелаар хоёр тал руугаа 800 метрийн хооронд 10Mbps хурдаар эсвэл 300 метрийн хооронд 100Mbps хурдаар бүрэн дамжуулалт хийх боломжтой гэнэ. Мөн гаднах гэрэлтүүлэг болон харагдах байдлын хувьд ямар ч нөхцөлд өргөн орон зайд байсан дүрсийг маш тод хэлбэрээр авах, маш хурдан хугацаанд үр дүнтэйгээр тухайн харагдах орчинд гарч буй үйл явдлыг хянах бололцоог олгож, нүүр таних технологийн тусламжтай хүний царайг таньж сервер рүү илгээх боломжтой гэнэ. Ажиллах орчны хувьд -40°C ~ 60°C, чийгшил 95 хувьтай гадаад орчны температурын нөлөөллөөс хамгаалагдсан төдийгүй ямар ч хүнд нөхцөлд хэвийн ажиллах онцлогтой гэдгийг Хөвсгөл аймгийн Мэдээлэл холбоо сүлжээ компанийн захирал Ж.Даваахүү хэлж байлаа. Мөрөн сум бүрэн камержсанаар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг цаг алдалгүй илрүүлэх зэрэг олон ач холбогдолтой ажээ.
Б.Ганаа
Мөрөн хотыг бүрэн камержуулжээ |
|
Сэтгэгдэл бичих