Аймгийн Засаг дарга Архангай аймгийн Засаг даргад хүсэлт хүргүүлэв
2020-01-08 19:35:24, 2990
 Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд Жаргалант сумаас Архангай аймгийн нутагт отроор өвөлжиж буй малчдад үүсээд байгаа асуудалтай холбогдуулан Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанд хүсэлт хүргүүллээ. Хүсэлтэд “Манай аймгийн Жаргалант суманд намар эрт орсон цас хайлж мөстөн, мал бэлчээрлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн учир танай аймгийн Ихтамир, Тариат, Хангай, Чулуут, Цахир зэрэг суманд 20,0 мянга гаруй толгой мал отроор өвөлжиж байна. Жаргалант сумаас отроор явж буй малчдаас малын хөлийн татвар, бэлчээр ашигласны төлбөр гэж орон нутгийн холбогдох албан тушаалтнууд ирж бэлэн мөнгө нэхэж, хөөх туух асуудал гарсаар байна. Иймээс Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 419 дүгээр тогтоолд отроор өвөлжих малчдаас татвар хураамж авахгүйгээр малчидтай гэрээ хийх талаар үүрэг чиглэл өгсөн байдлыг харгалзан үзэж асуудлыг шийдвэрлэн өгөх”-ийг хүссэн байна.
Б.Гантуяа 


Аймгийн Засаг дарга Архангай аймгийн Засаг даргад хүсэлт хүргүүлэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-01-10 00:00:17
    ?????: буцахдаа мал хулгайлдаг, үхсэн малынхаа сэг зэмийг хаяад явдаг гээд яриад бвал асуудал их шүү.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-01-09 12:16:16
    ?????: Авах л хэрэгтэй шдээ. малчид гэж нэг даварсан балиар юмнууд
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-01-09 11:42:02
    Зочин: 80гаран богийг минь малаас таслаад хулгайлаад явсан ш дээ төмөрбулаг руу отор хийж орж ирчээд буцахдаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-01-08 20:32:01
    Zochin: Guij otroor owoljchood hawar ywahda end tendgvi ******** nowshoo hayj vhsen maliin sigee end tendgvi hayad nutag oron buzarlaj haychaad ywtsgaadag hvnii uhamsar arai l hogjoogvi ene tsagt hen nutag ornoo harsaar baij svitgvvlehewde
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-01-08 20:20:16
    ?.??????????: Ажлын амжилт хүсье. Ард түмнийхээ дуу хоолойг сонсож ажилласан талархаад барашгүй.