Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна. Монгол Улсад мэргэшсэн төрийн албыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагад жендэрийн тэгш байдлыг бий болгоход төрийн албан хаагчдын хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудын жендэр ба хүний эрхийн мэдлэг, чадавхийг бэхжүүлэх зорилгоор “Жендэр ба хүний эрх” сэдэвт сургалтыг удирдах албан тушаалтнуудад зохион байгууллаа. Маргааш тус аймагт төрийн үйлчилгээг хүргэж буй 10 гаруй байгууллагын дотоод дүрэм журам болоод бусад баримт бичигт ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нөхцлийг бүрдүүлсэн заалт тусгаж, мөрдлөг болгосон эсэх, ажилтан албан хаагчдын хүйсийн тэнцвэрт байдал, жирэмсэн болон хүүхэд асрах чөлөө авсан эмэгтэйчүүдийн ажлын байр хадгалалт зэрэг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн үүргээ ажил олгогч хэрэгжүүлж байгаа эсэхийг шалгах ажээ.

Б.Ганаа
| Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих