Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Алаг-Эрдэнэ суманд ажиллалаа. “Эрх зүйн хөтөч” өдөрлөгт тус аймгийн хууль хяналтын бүх байгууллага болон төрийн 13 байгууллага, төрийн бус 2 байгууллагын нийт 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг аймгийн төвд үзүүлдэг төрийн 2 дахь шатлалын үйлчилгээг алслагдсан багийн иргэдэд хүргэж, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна. Өнөөдөр Алаг-Эрдэнэ сумын хэмжээнд 900 гаруй иргэн төрийн үйлчилгээг авсан юм. Тухайлбал 204 иргэн зөвлөгөө мэдээлэл, хууль зүйн туслалцаа үйлчилгээг, 246 иргэн дотор, мэдрэл, хүүхэд, эхо, эмэгтэйчүүд зэрэг эмч нарын үзлэгт хамрагдаж эрүүл мэндийн үйлчилгээг, давхардсан тоогоор 2172 иргэнд хууль эрх зүйтэй холбоотой гарын авлага тарааж, 329 иргэнд сургалт мэдээлэл өгч ажиллалаа. Алаг-Эрдэнэ сумын иргэдийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээ хамгийн их ачаалалтай байлаа. Цаашид олон төрлийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийлгэх хүсэлтэй байгаагаа хэлж байв. Энэ үеэр Засаг дарга Л.Ганболд 2020 он гэхэд Эрүүл иргэнтэй аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд нутгийн иргэдийн санал хүсэлтийн дагуу Алаг-Эрдэнэ суманд бүх төрлийн нарийн мэргэжлийн эмч нарын багийг тун удахгүй дахин ажиллуулахаар шийдвэрлэсэнд олон иргэд талархаж байлаа. Орон нутгийн иргэд малын хулгай болон зөрчлийн хуулийн талаар илүү их сонирхож мэдээлэл зөвлөгөөг авч байна. Мөн ерѳнхий боловсролын сургуулийн 8, 11 дүгээр ангийн сурагчдад замын хѳдѳлгѳѳний аюулгүй байдал, цахим ертѳнц, гэр бүлийн хүчирхийллээр сургалт зохион байгуулж иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд хариулан "Дураараа биш дүрмээрээ" аяныг сурталчлав. Өдөрлөгийг аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхийн эвлэрүүлэн зуучлагч, сэтгэл зүйч, аймгийн ГБХЗХГ, НДХ, ХХҮГ, БОАЖГ, ЭМГ, ГХБХБГ, ХЭҮК болон Дэлхийн зөн ОУБ хамтран зохион байгуулж байгаа ажээ.
Б.Туяа
“Эрх зүйн хөтөч” өдөрлөгийн үеэр 900 гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дороос авлаа |
|
Сэтгэгдэл бичих