Хөвсгөл нуурын усны чанарын хяналтын лабораторитой боллоо
2019-10-09 10:33:07, 1236
Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн харъяа Хөвсгөл нуур судлалын өртөөний дэргэд “Усны чанарын хяналтын лаборатори” ашиглалтад орлоо. Тус лабораторийг МОН(9183): төслөөс 45000 ам.долларын үнэ бүхий 73 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмж, урвалж, хэрэгсэл нийлүүлсэн байна. Усны чанарын хяналтын лаборатори ашиглалтад орсноор Хөвсгөл нуурын усны чанарыг тодорхой цаг хугацаанд, тогтсон арга зүйгээр шинжлэн хянан мэдээлэх техникийн боломж бүрдэн, нуурын уснаас ундаалдаг хүн, малын цэвэр усны аюулгүй байдлыг хангах, нуурыг бохирдлоос хамгаалахад чухал ач холбогдолтой ажээ. МОН(9183):төслийн хүрээнд нуурын усны чанарын хяналтын хөтөлбөр боловсруулах, усны чанарын судалгаа хийх дэд төслийг Найчрэл Састейнэбл үндэсний зөвлөх компанитай 2017 оноос хамтран хэрэгжүүлжээ. Энэ ажлын хүрээнд нуурын усны хими, гидро биологи, микро биологи, гидрологийн хэмжилт, хөрсний гүний бохирдлын хэмжилт, агаарын чанарын хэмжилт, замгийн цэцэглэлтийн зэрэг нийт 9 удаагийн хээрийн судалгаа хийж, арга зүй боловсруулах, сургалт зохион байгуулах, мэдээллийн дата бааз бүрдүүлэх ажлыг хийсэн ажээ.
Б.Ганаа
 


Хөвсгөл нуурын усны чанарын хяналтын лабораторитой боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0