МӨРӨН СУМ ПОЛЬШ УЛСЫН ВҮКҮВ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО
2018-05-28 14:50:47, 602
Хөвсгөл аймгийн Мөрөн сум гадаад харилцаагаа өргөжүүлэн ажиллах үйл ажиллагааны хүрээнд Польш Улсын Вүкүв хоттой хамтран ажиллахаар боллоо. Вүкүв хотын төлөөлөгч Ирина Шафранска Хөвсгөл аймагт хүрэлцэн ирж Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүхэд Вүкүв хотын даргын ах дүү хот болон хамтран ажиллах хүсэлт, мэдэгдлийг гардууллаа.
Мөрөн сум нь Германы Барут хоттой эрүүл мэнд, байгаль орчны салбарт хамтран ажиллаж байгаа бол Польш улсын Вүкүв хоттой жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэхэд хамтран ажиллах боломж бүрдэж байна.
Вүкүв хот нь 31000 хүн амтай мах, сүү, гутал, оёдол, төмөрлөгийн  үйлдвэрлэл  илүү хөгжсөн нь ард иргэдээ ажлын байраар хангах, орон нутагтаа орлого төвлөрүүлэх боломжийг бүрдүүлжээ. Хоёр хотын  хамтын ажиллагааны хүрээнд үйлдвэрлэгчдийн төлөөллүүдийг харилцан солилцож туршлага судлуулан эдийн засгийн хамтын ажиллагааны түншлэлийг бий болгон ажиллахаар боллоо. 
 


МӨРӨН СУМ ПОЛЬШ УЛСЫН ВҮКҮВ ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0