Хөвсгөл аймагт аялал жуулчлалын салбарт 4000 орчим иргэн ажиллаж байна. Тус аймагт нэг ээлжиндээ 9000 орчим жуулчин хүлээн хүчин чадалтай нийт 100 жуулчны бааз, 150 гэр буудал үйл ажиллагаа явуулж байна.
Аялал жуулчлалын баазууд ихэвчлэн улирлын чанартай буюу 6-8 дугаар сард үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ид ачааллын үед 50-60 мянган жуулчин ирдэг.
Он гарсаар Хөвсгөл нуурыг зорин Хөх сувд мөсний баяр, Цаа цасны баяр зэрэг үйл ажиллагааг үзэхээр 50 гаруй мянган аялагч иргэд ирсэн байна.
Сүүлийн жилүүдэд дотоодын аялагчдын тоо эрс өсөж байгаа бөгөөд өнгөрсөн онд дотоодын 107000, гадаадын 26000 жуулчин иржээ.
Жуулчдын 95 орчим хувь нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт буюу тусгай хамгаалалттай газарт аялж байна. Жуулчны баазууд нь зөвхөн зуны улиралд ажилладаг байсан бол 2021 оноос эхлэн Арт 88, Тойлогт баазууд өвлийн улиралд жуулчин хүлээн авч эхэлсэн.
Тус аймгийн хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд энэ оныг Хөвсгөлд зочлох жил болгон зарлаж Мөсний баяр, Цаатан фестиваль, Алунгоо эхийн сургаалын баяр, Сарлагийн баяр зэрэг 10 орчим эвент үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Б.Ганаа
Он гарсаар 50 гаруй мянган иргэн Хөвсгөл нуурыг зорин иржээ |
Сэтгэгдэл бичих