Хөвсгөл аймагт аялал жуулчлалын салбарт 3000 орчим иргэн ажиллаж байна. Тус аймагт нэг ээлждээ 6800 орчим жуулчин хүлээн хүчин чадалтай нийт 94 жуулчны бааз, 130 гэр буудал, 8 зочид 14 дэн буудал үйл ажиллагаа явуулж байна.
Хөвсгөлд зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалын салбарыг цахимжуулахаар аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан Ай Трип ХХК-ийн төслийн зохицуулагч М.Дархижав нар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус санамж бичиг нь аялал жуулчлал, зочлох үйлчилгээний байгууллагуудын технологийн ур чадварыг нэмэгдүүлэх, сурталчлах, төрийн байгууллагуудын гаргаж буй тушаал шийдвэр хууль тогтоомж дүрэм журмуудыг салбарын байгууллага хувь хүмүүст таниулах, аялал жуулчлалын салбарын дата дэд бүтцийг төр хувийн хэвшлийн замаар бий болгож нутагшуулах зорилготой юм. Энэ нь аялал жуулчлалын салбарыг бүрдүүлэгч талуудын мэдээлэл бүхий цахим санг бий болгох, жуулчдад хэрэгцээтэй мэдээ, мэдээллээр хангах, шуурхай үйлчилгээ авахад туслах аюулгүй орчныг бий болгох, жуулчдыг татах, мэдээлэл өгөх, захиалга авах, цахим үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой бусад орны томоохон системүүдтэй шаардлагатай дата солилцох, аялагч жуулчдад Хөвсгөл нутгийг таниулан сурталчлах ач холбогдолтой ажээ.
Б.Гантуяа
Хөвсгөлд зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалын салбарыг цахимжуулна |
Сэтгэгдэл бичих