"Цаатан фестиваль" долоодугаар сарын 6-7-нд болно
2022-06-09 16:43:47, 1608

 Хөвсгөл аймаг халх, дархад, цаатан, урианхай, буриад, хотгойд зэрэг олон ястны өлгий нутаг. Аймгийн аялал жуулчлалын цар хүрээг өргөтгөх, цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Цаатан фестиваль" 7 дугаар сарын 6-7-нд  болно.

Тус наадам Монголын хоймор нутагт өв уламжлалаа хадгалан амьдарч байгаа цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 18 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Фестивалийн үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, зургаа авахуулах зэрэг олон боломж иргэдэд олддог бөгөөд наадмыг "Монтрейвэл" компанийн Хөвсгөл далайн эрэгт байрлах жуулчны баазад болно. Энэ үеэр жуулчид Хөвсгөл далайн эрэгт амарч аялангаа цаатан иргэдийн аж амьдралыг үзэх төдийгүй олон сонирхолтой үйл аижллагаанд оролцох бөгөөд захиалгаа 8811-8548 утсаар өгөх боломжтой.

Б.Гантуяа 

 

 


"Цаатан фестиваль" долоодугаар сарын 6-7-нд болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-10 11:34:40
    ??????????????: Очирын Баатар,Ганболд,Чаль Баатрын хөө Цэрэнчимэд нар койн нэртэй мөнгө иргэдээс их хэмжээгээр авч байна,Бэлтэс мөрөнгийн араас орно шүү анхаар,,,