Далийн баярыг аялал жуулчлалын эвент болгоно
2022-05-10 15:43:02, 563

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд Далийн баярыг 10 дахь жилдээ тэмдэглэв. Монгол оронд хавар анхлан цэцэглэдэг 5 зүйлийн нэг нь Далийн ягаан цэцэг юм.

Тус цэцэг нь хүний бие махбодыг тайвшруулах ядаргаа тайлах, дархлаа сэргээх, сэтгэл тайтгаруулах, толгой тархины өвчнөөс сэргийлэх, хараа сайжруулах, бие тэнхрүүлэн алжаал тайлах ач тустай юм. Энэхүү баярыг тэмдэглэснээр орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Далийн баярыг зорин ирж буй иргэдийн тоо жилээс жилд эрс нэмэгдэж буй учраас орон нутаг тодорхой хэмжээний бэлтгэлийг хангаж, аймгийн хэмжээнд хаврын улиралд аялал жуулчлалыг хөгжүүлэх эвент болгох зорилготой байна гэдгийг Эрдэнэбулган сумын Засаг дарга Б.Эрдэнэнаран хэллээ.

Далийн ягаан цэцгэнд амарч суух нь эрүүл мэндэд тустай гэдэг ч хамгийн гол нь хүмүүс тансаг сайхныг таван мэдрэхүйгээрээ бүрэн мэдрэн өөдрөг сэтгэлтэй болж, эерэг энерги хуримтлуулдаг. Өөрөөр хэлбэл багахан хугацаанд байгалийн асар хүчтэй бясалгалд суусантай ижил бөгөөд удаан суух, тэр тусмаа унтаж огт болохгүй гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа.

Б.Гантуяа 
 


Далийн баярыг аялал жуулчлалын эвент болгоно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0