“Нүүдэлчдийн өвөл” түр үзэсгэлэн гаргана
2023-03-01 11:34:59, 616

 "Хөх сувд-2023" мөсний баярын өдрүүдэд Хөвсгөл аймгийн музей “Нүүдэлчдийн өвөл” сэдэвт түр үзэсгэлэн гаргана. Энэ үеэр өнө эртний түүх, соёл, музейн сан хөмрөг, цуглуулгын дээжис олдвор, үзмэрүүдтэй байнгын үзүүллэгийн танхим, Дархад, Цаатан ардын нүүдлийн соёлыг харуулсан түр үзэсгэлэнгээр зочлон гайхамшигт, агуу түүхийг танин мэдэх боломжтой юм.  

Тус аймагт анх 1949 онд Орон нутаг судлах кабинет байгуулагдаж 1967 онд Орон нутаг судлах Музей болсон бөгөөд энэ үед музейн сан хөмрөг 1000 орчим үзмэр, эд өлгийн зүйлтэй байжээ.

1987 онд дэргэдээ амьтны хүрээлэн байгуулан ан амьтан, жигүүртэн шувууд, нутгийн шилмэл үүлдрийн мал зэргийг маллан тэжээж иргэдэд үзүүлэн сонирхуулдаг байжээ. 2010 онд байнгын үзүүллэгийн танхимаа шинээр дэглэж, сан хөмрөгтөө 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 3 танхимтай  үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.

Б. Туяа 

                              



“Нүүдэлчдийн өвөл” түр үзэсгэлэн гаргана

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0