Хөвсгөл аймагт мал, тэжээвэр амьтдын 2022 оны жилийн эцсийн тооллого хоёр дахь өдрөө үргэлжилж, тооллогод 1000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.
Энэ жилийн хувьд малыг нэг бүрчлэн нүдээр үзэж тоолж байна. Өнөөдрийн байдлаар цаг уурын нөхцөл байдлаас үүссэн ямар нэг хүндрэл гараагүй, мал тооллого хэвийн үргэлжилж байна гэдгийг аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу хэллээ.
Тус аймаг өнгөрсөн онд 5940533 толгой мал тоолуулж, улсад мал сүргийн тоогоор тэргүүлсэн юм.
Тодруулбал, адуу 305519, үхэр 555803, тэмээ 2352, хонь 2882266, ямаа 2194593 толгойг тоолуулжээ.
Б.Ганаа
| Мал тооллогод 1000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна |
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих