Хөвсгөл аймгийн 18 суманд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн санаачилгаар бяслагийн үйлдвэр байгуулна.
Тус аймаг улсдаа мал сүргээрээ тэргүүлдэг учраас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой юм. Өнгөрсөн оны улсын төсөвт Галт, Жаргалант, Цагаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Их-Уул, Рашаант, Тосонцэнгэл зэрэг 8 суманд бяслагийн үйлдвэр байгуулах 4 тэрбум төгрөг тусгасан. Ажлын гүйцэтгэгчээр "Хан-Аттрибут" компани шалгарч энэ онд бяслагийн үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Мөн энэ оны улсын төсөвт Алаг- Эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Түнэл, Тариалан, Улаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Эрдэнэбулган зэрэг 10 суманд бяслагийн үйлдвэр байгуулах 5 тэрбум төгрөгийг тусгасан. Орон нутагт бяслагийн үйлдвэртэй болсноор малчид цагаан идээгээ боловсруулан дотоод болон гадаад зах зээлд борлуулж, орлого олох ач холбогдолтой гэдгийг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаяр хэлж байлаа.
Б.Гантуяа
Хөвсгөл аймгийн 18 суманд бяслагийн үйлдвэр байгуулна |
Сэтгэгдэл бичих