Н.Галсанжамцын гэр бүл “Алтан төлийн эзэн” боллоо
2022-02-15 20:48:24, 771

Мал маллагааны арга туршлагаараа нутгийн олноо манлайлж, мал сүргээ олон жил тогтмол өсгөхдөө адуун сүргийнхээ чанарыг сайжруулж, жил бүр төл бүрэн авч, ажил үйлсээрээ тэргүүлсэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Өвгөд багийн малчин Намсрайн Галсанжамцын гэр бүл “Алтан төлийн эзэн” боллоо.

Н.Галсанжамц нь 8-р анги төгссөнөөс хойш тасралтгүй 28 жил мал маллаж байгаа бөгөөд адуун сүргийг өсгөн үржүүлж сүүлийн 3 жил төлөө 100 хувь бойжуулснаар Алтан унаганы эзэн хэмээх шагналыг хүртлээ.

Монголын радиогийн санаачилсан Таван эрдэнэ нэвтрүүлгийн хүрээнд жил бүр “Алтан төлийн эзэд”-ийг шалгаруулдаг уламжлалтай. 44 дэх жилдээ тодруулж буй энэ жилийн "Алтан төлийн эзэд"-ийг Монголын үндэсний радио, Жендэрийн үндэсний хорооноос хамтран гэр бүлээр нь шагнадаг болж байгаагаараа онцлог юм.  

Б.Амирлан 



Н.Галсанжамцын гэр бүл “Алтан төлийн эзэн” боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0