Улсын аварга малчин Ч.Бахийт Дархад үүлдрийн хонь, адууг голлон өсгөж үржүүлдэг
2022-02-06 00:24:19, 952

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгарга багийн малчин Чойжин овогтой Бахийт  Улсын аварга малчин болж шагналыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг нар гардуулан өглөө. Тэрбээр  мал аж ахуйн салбарт 42 жил тасралтгүй  ажиллаж  хөдөлмөрлөж байна. Ч.Бахийт нь өөрийн сум орон нутгийн байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицсон Дархад омгийн адуу, Дархад үүлдрийн хонийг голлон өсгөн үржүүлж, мал сүргээ үзлэг ангилалтад хамруулдаг онцлогтой малчин юм.

Мөн мал маллах арга ухааныг залуу үедээ өвлүүлэн үлгэрлэж, нутгийн иргэдийг ажлын байраар хангах, залуу малчдыг малжуулах, нийгмийн хариуцлагын хүрээнд сум орон нутгаас зохион байгуулж байгаа болон бусад үйл ажиллагаанд хандив тусламж өгч, бэлчээр хамгаалал, байгаль орчинд нөхөн сэргээлт хийх ажилд тогтмол оролцдог.

Ч.Бахийт нь  2015 онд Аймгийн сайн малчин, 2018 онд  Аймгийн хошой аварга малчин-аар тус тус шалгарсан бөгөөд сүүлийн 3 жилд 1246-1084 толгой мал тоолуулсан байн. Цөөн малтай буюу малгүй өрхүүдийг малжуулах зорилгоор 2019 оноос хойш 756 толгой мал өгч малжуулж,  3 хүнийг байнгын, 4 хүнийг түр ажлын байраар хангадаг ажээ. 

Б.Ганаа

 



Улсын аварга малчин Ч.Бахийт Дархад үүлдрийн хонь, адууг голлон өсгөж үржүүлдэг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-06 22:31:52
    Зочин: maliin tsagaan buyn delegreh boltugai