Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар 16 сумын 54 багт шүлхийн 21 голомт бүртгэгдээд байна. Голомтуудад 91835 толгой мал өвчилж, 80782 толгой малын шинж тэмдэг арилж, 267531 толгой малыг дархлаажуулсан байна. Тус аймгийн хэмжээнд нийт 16 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж, байнгын 120 хяналтын пост, хөдөлгөөнт 43 эргүүл 45 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Тус аймгийн Бүрэнтогтох, Цагаан-Уул, Хатгал, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Галт, Цэцэрлэг, Арбулаг, Баянзүрх, Их-Уул, Түнэл, Эрдэнэбулган, Чандмань-Өндөр, Тариалан, Рашаант гэсэн суманд өвчлөл бүртгэгдээд байна гэж Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.
| Хөвсгөлд 91835 мал шүлхийгээр өвчилснөөс 80782 малын шинж тэмдэг арилжээ |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих