Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар 16 сумын 54 багт шүлхийн 21 голомт бүртгэгдээд байна. Голомтуудад 79913 толгой мал өвчилж, 47103 толгой малын шинж тэмдэг арилсан байна.
Тус аймгийн хэмжээнд нийт 16 суманд хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. Тодруулбал Бүрэнтогтох, Цагаан-Уул, Хатгал, Шинэ-Идэр, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Галт, Цэцэрлэг, Арбулаг, Баянзүрх, Их-Уул, Түнэл, Эрдэнэбулган, Чандмань-Өндөр, Тариалан, Рашаант гэсэн сумдад өвчлөл бүртгэгдээд байгаа ажээ.
Шүлхий өвчин нэмэгдэж 16 сумын 54 багт 21 голомт бүртгэгджээ |
Сэтгэгдэл бичих